tehnologi

2012-04-21

Ноолууран эдлэл түүнийг хэрхэн арчлах вэ?

 

Ноолууран хувцас нь тааруулж, зохицуулж чадвал өмссөн хvндээ чимэг болдог. Харин зохихгvй бол өө сэвийг нь улам тод болгочихдог талтай. Тэгээд ч биед эвтэйхэн, зөөлхөн. Дээр нь хонины болон тэмээний ноосон хувцастай харьцуулахад эдэлгээ урттай байдаг. Тэмээний ноос нэг л суначихсан бол дахиад урьдын хэлбэртээ ордоггvй. Хонины ноос ч ялгаагvй. Гэтэл ноолуур хичнээн сунаж өөрчлөгдсөн ч vйлдвэрийн угаалтаар нэг угаалгаад, арчлуулчихсан байхад эргээд хэвэндээ ордог онцлогтой. Урьд нь тансаг хэрэглээнд тооцогддог байсан бол одоо энгийн, өдөр тутмын хэрэглээ болж чаджээ. Сvvлийн vед хvмvvс чөлөөтэй, энгийн загварыг тvлхvv сонирхож байгаа. Манайханд нэг буруу ойлголт байдаг. Ноолуур л гэхээр заавал 100 хувь байна гэж боддог. 80 хувийн агууламжтай байхад л ноолуур шvv дээ. Торгон юм уу хөвөн даавуун утастай хольж сvлжсэнээрээ хувцас илvv эдэлгээтэй, бат бөх болж байгаа юм. Ноолууран хувцсанд гарч байгаа нэг дэвшил бол оёмол хувцаснаас ялгарахаа больж байгаа. Складтай юбка, малгайтай цамц гээд оёмол хувцастай адилхан vйлдвэрлэх боломжтой болсон.

Сүүлийн үед хүмүүс ноолууран эдлэл худалдаж авахдаа натурал буюу  цайвар, шаргал, бордуу өнгөнүүдийг сонгох болжээ.  Хэлбэр загварын хувьд гэвэл улирлаасаа шалтгаалан өвөл нь пальто, зун цамц, майкаар л гоёно. Сүүлийн үед гоёлын ноолууран урт палааж их өмсдөг болж байгаа талаар загвар зохион бүтээгчид ярьж байна. Мөн ажил хэрэгч хувцас, пиджак энэ оны хамгийн дэгжин гоёлд тооцогдож байгаа бөгөөд ноос, ноолуур нь эрүл ахуйн шаардлага хангасан элдэв харшил өгөхгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм. Ноолууран материал өмдөнд төдийлөн тохиромжтой биш байдаг. Хар үгээр хэлэхэд бага зэрэг "бөөстөх" явдал байх ч зөөлөн үстэй сойзоор сойздоод явахад алзахгүй.

Манай орны эрс тэс уур амьсгал, газар зүйн байрлал, бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос шалтгаалан монгол ямааны ноолуур зөөлөн, урт, нарийн ширхэгтэй байдаг аж.  Хатуу ширүүн өвөлтэй зохицон ямааны ноосны угаар маш өтгөн хэрнээ нарийн ноолуур ургадаг. Тэмээний ноос нь дулаан сайн хадгалах чадвартай болохоор манай орны эрс тэс уур амьсгалд зохицохуйц хамгийн зөөлөн, дулаахан хувцас болж чаддаг.  Дэлхийд  ердөө гуравхан оронд буюу Монгол, Түвд, Хятадад  л сарлаг нутагладаг. Сарлагаас гардаг нэг төрлийн үнэтэй түүхий эд нь хөөвөр. Сарлагаас зөөлөн богино ширхэгтэй ноос гардаг нь хар, цагаан, саарал,  бор өнгөтэй байдаг. Хөөврийг хатуу ширүүн гэсэн нийтлэг ойлголт байдаг ч ноолуураас дутахааргүй хөнгөн зөөлөн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог.

 

 

ГАРААР УГААХ ЗААВАРЧИЛГАА

            Ноос, ноолууран бзтээгдэхүүн нь өөр төрлийн ноосон эдлэлээс илүү арчилгаа анхаарал шаарддаг. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг 3-4 удаа өмссөний дараа цэвэрлэх бөгөөд хуурай аргаар цэвэрлэх нь илүү тохиромжтой, мөн гараар угааж болно.

Ноолуур арчлах зориулалтын бодис хэрэглэн 30 хэмийн бүлээн усанд зөөлөн базаж угаана. Үрж болон мушгиж болохгүй. Угаасны дараа цэвэр усаар зайлаад усыг шингээж авна. Тэгшхэн гадарга дээр хэлбэр хэмжээг алдагдуулахгүйгээр дэлгэж хатаасны дараа бүлээн индүүгээр уураар жигнэж индүүдэх ёстой. Мөн өнгөөр ялгаж угаана. Энэ зөвлөгөөний дагуу арчилахад таны ноолууран бүтээгдэхүүн зөөлөн торгомсог чанараа удаан хугацаанд хадгалж чадна.Хамгийн гол нь, угаалгын нунтаг ноолууран хувцсыг тvлж, агшиж сунах аюулд хvргэдэг бөгөөд ноолууран хувцсаа шампуниар угаавал энэ мэт хэлбэрээ алдаж, бөөгнөрч муудах аюулгvй аж. Харин гараараа угааж цэвэрлэсний дараа угаалгын машинд сэгсэрч болох юм.

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

hicheel

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 11 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax